Энэ жил 250 айл хямд тохилог орон сууцтай болно


CAM00855
Нийслэл дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орон сууцжуулах ажлыг эрчимтэй дэмжинэ гэж заасан байдаг үүний хүрээнд өнгөрсөн жилүүдэд нийтийн орон сууцны бүтээн байгуулалтын ажлууд багагүй хийгдэж “Тулга констракшн” ХХК-ий барилга,  “Суварга” хотхон зэрэг хэд хэдэн барилга ашиглалтад ороод байна. Тэгвэл өнөөдөр бүрэн цутгамал 9 давхар барилгыг энэ ондоо багтаан ашиглалтад өгөхөөр ажил эхэлж шаваа тавилаа. Энэ барилга нь бүрэн цутгамал 250 айлын 9 давхар барилга бөгөөд 1-5 өрөө, цахилгаан шат, доороо гараштай хүүхдийн тоглоом, камерын системийг бүрэн шийднэ. Тус барилгыг Монгол БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Атар дулаан” ХХК БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар барьж байна. CAM00854

Барилгын нээлтэнд Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн газрын удирдлагууд, хөрөнгө оруулагч талынхан, гүйцэтгэгч компани, дүүргийн удирдлагууд оролцож санал солилцлоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил дүүрэгт бодит ажил болж чадахгүй байгаа учраас энэхүү хотхонд төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй үнээр орон сууцтай болгоход Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн газраас анхаарч шийдвэрлэж өгөхийг Засаг дарга Б.Бямбадорж хүслээ. Түүний саналыг судлан үзэж хариу ирүүлэх, бодитой дэмжлэг үзүүлэхээ тус газрын удирдлагууд илэрхийлсэн юм. Тус барилга нь дүүргийн А бүсэд баригдах бөгөөд газар хөдлөлтийн 9 баллд тэсвэртэй, авто машины зогсоолтой, жишиг болохуйц хэмжээнд баригдах бөгөөд эхний ээлжийг энэ оны 12 дугаар сард ашиглалтад оруулах юм байна.