Засаг дарга зөвлөхүүдтэйгээ уулзлаа

CAM00834Өнгөрсөн оны эцсээр дүүргиийн засаг даргын орон тооны бус зөвлөх ажиллаж эхэлсэн. Засаг дарга зөвлөхүүдтэйгээ уулзаж 1-р улиралд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, хоёрдугаар улиралд юу хийх талаар санал бодлоо солилцсон юм. Дүүргийн засаг даргын хувьд цаашдын бодлого, одоо өрнүүлж байгаа ажлын талаар зөвлөхүүддээ танилцуулж саналыг нь сонсож зөвлөмж авлаа.  Засаг даргын орон тооны бус зөвлөхөөр ЕБС-ын асуудал хариуцсан зөвлөх н.Дулмаа, СӨБ-ын асуудал хариуцсан зөвлөхөөр А.Баттөмөр, Эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөхөөр Л.Саруул, Урлагийн асуудал хариуцсан зөвлөхөөр Б.Дуламжав, Спортын асуудал хариуцсан зөвлөхөөр Ц.Лхамжав, хөдөө аж ахуй газар тариалан хариуцсан зөвлөхөөр А.Бадарчин, мал аж ахуй хариуцсан зөвлөхөөр Д.Мажигдорж, Хууль эрх зүй хариуцсан зөвлөхөөр Д.Цэндцэсэм, Эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Ж.Шагдарсүрэн, Уул уурхай асуудал хариуцсан зөвлөх С.Батжаргал, бизнес олон улсын харилцааны зөвлөх Ж.Түвшинжаргал нар ажиллаж байна. Орон тооны бус зөвлөхүүд Багануур хот болсонтой холбогдуулан  соёлын төвийг чуулгын хэмжээний болгож хөгжүүлэх хэрэгтэй. Дүүргийн музейг хэрхэн хөгжүүлэх, дүүрэгт олон барилга баригдаж эхлэж байна. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, барилгын чанарт анхаарч хяналт шалгалтыг сайжруулах, мөн хүнсний аюулгүй байдалд анхаарч хяналт шалгалтыг сайжруулах хэрэгтэй байна гэдгийг онцолж байсан юм. CAM00835Багануур дүүргийн Засаг даргын орон тооны бус зөвлөхөөр тухайн салбартаа олон жил ажилласан салбараа сайн мэддэг, туршлагатай ахмадууд ажилладаг. Засаг даргын хувьд ч хөгжил бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэхдээ тэр салбарыг мэддэг мэргэн ахмадуудынхаа зөвлөгөө саналыг тусган ажиллахыг зорьж байна.