Зөвшөөрөлгүй газар бурхан болоочдоо нутаглуулахыг хориглоод байна

 

gazarХүн бүр хүссэн газраа бурхан  болоочоо нутаглуулсаар  жил ирэх тусам оршуулгын газар хаяагаа тэлж замбараагаа алдахад ойрхон болоод байгаа. Эзэнгүй айл шиг энэ дүр төрхийг  энэ жилээс цэгцэлж зорилгоор зөвшөөрсөн газарт дүрэм журамын дагуу бурхан болооч нутаглуулдаг болох оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн  болгох ажил явагдаж байгаа. Оршуулгын газрын үйл ажиллагаа, тохижилтыг “Автожим” ОНӨААТҮГазар хариуцан ажиллаж банйа. Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/395 тоот захирамжаар оршуулгын газрыг цэгцлэх, газар олголт, оршуулах үйл ажиллагааг зохих хууль журамд нийцүүлэх зорилгоор “Нарангийн энгэр”-т 2 га газрыг “Авто жим” ОНӨААТҮГ-т  олгосон. Иргэд бурхан болоочоо нутаглуулахдаа иргэний бүртгэлийн тухай хуульд заасны дагуу нас барсны гэрчилгээ авсны дараа “Авто жим” ОНӨААТҮГ-т хандан газраа авахаар болсон.

 

Гэсэн хэдий ч зарим иргэд зөвшөөрөлтэй газраас бусад газарт бурхан болоочдоо нутаглуулах асуудал үүсээд байгаа аж. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг дарга энэ сарын 3-ны өдөр А/150 тоот захирамж гарган “Нарангийн энгэр-т зөвшөөрөлгүй газарт оршуулга үйлдсэн тохиолдолд НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоолын 8.11 дүгээр заалтыг үндсэлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулахаар болжээ. Зөвшөөрөлгүй газар оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг танд сануулж байна. Хүн бүр зөв цэгцтэй, хөгжилтэй эмх замраатай хотын хөгжилд хувь нэмрээ оруулан иргэний үүргээ ухамсарлах хэрэгтэй байна. Оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэнг байгуулагдсанаараа хотын өнгө үзэмжид мэдэгдэхүйц өөрчлөлт гарч,  агаар, хөрс, усны бохирдлоос уридчилан сэргийлэх боломжтой гэж албаны хүмүүс мэдэгдэж байна. тиймээс оршуулгын газрыг эмх замбараатай болгох нь эзэнтэй хотын эхлүүлэх нэн тэргүүний ажил болоод байгаа юмаа. Иймд иргэд та ч иргэний үүргээ ухамсарлаж холбогдох албаныхантай хамтран ажиллаарай.