Шилдэг таван сурагч ШУТИС-д урилгаар суралцахаар боллоо

11138499_943243939096076_2161545802882312337_n    Ирээдүйн их хотын хөгжлийн жимээ эхлүүлсэн Багануур хот оюуны их уурхай байх ёстой хэмээн учир мэдэх албаныхан үзэж Багануур дүүрэгт оюуны хотхон байгуулахаар ажил үргэлжилж байгаа. Тэгвэл Багануурыг шинжлэх ухааны хот болгох ч боломж байгаа юм байна. Багануураа оюуны ШУ-ны хот болгох шилдэг хүүхдүүдээ дэмжих ажлыг Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж  Багануур дүүргийн Засаг дарга асан эдүгээ  РТҮС ТӨХК-ний дарга Ч.Оюунбаатар нарын санаачилгаар ШУТИС-ын үе үеийн төгсөгчдийн уулзалт, болон 12-р анги төгсөгчдийн уулзалтыг зохион байгууллаа. Дүүргийн хэмжээнд энэ хичээлийн жилд нийт 250 хүүхэд 12 дугаар анги төгсөх юм. Уулзалтад ШУТИС-ийн тэргүүн захирал, доктор Д.Батчулуун ирж оролцсон бөгөөд сурлагаараа манлайлсан Я.Болорчимэг, Э.Буяннэмэх, С.Бумбаяр, Ж.Эрдэнэ-Очир, Б.Мөнхсаруул нарын таван сурагчийг ШУТИС-д суралцах эрхийн бичгээр шагналаа.