Гомдлын дагуу хяналт хийлээ

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу “Хийморь” хүнсний мухлагт улсын байцаагч нар хяналт хийлээ

Шошгололтын шаардлага хангаагүй, хаана хэзээ хэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн илэрсэн. Уг бүтээгдэхүүнийг хүүхдүүд голдуу авдаг. Ийм бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болзошгүй бүтээгдэхүүн гэж үздэг. Мөн тамхийг сурталчилсан тамхины хэлбэр бүхий чихэр гаа худалдаалж байгаа нь “Тамхины хяналтын тухай” хуулийн 8-р зүйлийг зөрчсөн. Ийм бүтээгдэхүүнийг ихэвчлэн ганзагын наймаачид нууж оруулж ирж хилийн хяналтанд хамрагдахгүй байдаг. Энэ зөрчлийн талаар НМХГ-ын чиглэлийн хэлтэст 7 хоногийн мэдээгээр мэдээлж ажилладаг болно.

11121789_1558437137760251_1770333371874446272_o(1)

11103163_1558436794426952_4029550139938346287_o