Энэ сарын 21-нд Багануур дүүрэгт “Архивын явуулын лавлагаа, мэдээллээр үйлчлэх өдөрлөг” болно

lavlagaaНийслэлийн Архивын газраас Багануур дүүрэгт 2013.06.21-нд “Архивын явуулын лавлагаа, мэдээллээр  үйлчлэх өдөрлөг”-ийг дүүрэгт нь очиж зохион байгуулахаар болоод байна. 2012 онд шинээр батлагдан гарсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн хүрээнд ажилласан жилээ  нөхөн тооцуулахаар иргэдийн  захиалга нэмэгдэж байгаатай холбогдуулан алслагдсан дүүргүүдийн иргэдэд архивын лавлагаа мэдээллийн үйлчилгээг ойртуулан газар дээр нь очиж олгох зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн иргэд аж ахуйн нэгж та бүхэнд Нийслэлийн Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй архивын баримтын талаарх мэдээллийг танилцуулах, Нийслэлийн Архивт хадгалагдаж буй баримтын лавлагаа мэдээллийн захиалгыг хүлээн авах, Нийслэлийн Архивын газарт баримт хадгалагдаагүй тохиолдолд “Баримт хадгалагдаагүй тодорхойлолт”, лавлагааг газар дээр нь олгох, хувьчлагдсан, татан буугдсан байгууллагын ажилтнуудын “Хөдөлмөрийн дэвтэр”, “Нийгмийн даатгалын дэвтэр” болон бусад иргэдтэй холбогдох баримтуудыг эзэнд нь олгох  ажиллагааг явуулах юм байна. Тийм учраас иргэд байгууллага аж ахуйн нэгжүүд энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Та бүхэн алтан цагаа хэмнэн дэргэдээсээ архивын лавлагааг авах боломжийг бүү алдаарай.

Comments are closed.