Тендер шалгаруулалтын үнийн санал авах урилга

Огноо: 2015-04-03 
Тендер шалгаруулалтын нэр: Гүн галуутай цогцолбор сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны ариун цэврийн байгууламжийн их засвар

Тендер шалгаруулалтын дугаар: БНД.ӨҮ.201501

 Багануур дүүргийн Засаг даргын тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Багануур дүүргийн “Гүн галуутай цогцолбор сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны ариун цэврийн байгууламжийн их засвар ажлыг” нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

          Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

          Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн / 2013, 2014 он/ дундаж борлуулалтын орлого 150.000.000 төгрөг байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100.000.000 төгрөг байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013, 2014 он. 

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн /2013, 2014 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа санал болгож байгаа үнийн дүнгийн 80-иас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барилга засварын ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна. 

Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: тийм

2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл орчны тохижилт эсхүл түүнтэй дүйцэхүй байна. 

2.2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

          Тендерийн хамт 3300000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

          Тендерийг 2015 оны 5-р сарын 4 ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 5-р сарын 4-ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

 Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй. 

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно. 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад

 мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол улс, Улаанбаатар Багануур дүүрэг, Д.Нацагдоржийн гудамж 1 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын байр 2 давхарт 214 тоот, Санхүү төрийн сангийн хэлтэс, Утас:70212958 Төлөвлөлт, орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Золзаяа

Leave a Reply