ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015 оны 03-р сарын 31-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Багануур дүүргийн 139-р цэцэрлэгийн барилга, сантехникийн засварын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: БНД.ХААА-2015.09

Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас эрх бүхий тендерт оролцогчдоос 139-р цэцэрлэгийн барилга, сантехникийн засварын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 100,000 /нэг зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Багануур төрийн сан банк –200255009 тоот дансанд тушаана.

       Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж орлого 90,0 сая төгрөг байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 60,0 сая төгрөг

Аудит, нотариатаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:  2013, 2014 оны санхүүгийн жилийн эцсийн иж бүрэн тайлан

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил 2013, 2014 оны борлуулалтын дундаж хэмжээ 90.000.000 төгрөг /Ерэн сая/ – өөс багагүй байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: [Шаардлагатай]

2.1.1.Барилгын засвар, засал, чимэглэл, орчны тохижилт

2.2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний ажил

2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

Тендерийн хамт 1.800.000 төгрөг /нэг сая найман зуун мянган төгрөг/ – ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа: 2015 оны 07-р сарын 13–ний өдрийг дуустал ирүүлнэ.

 Тендерийг 2015 оны 04-р сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 04-р сарын 30--ны өдрийн, 11 цаг 30 минутад  нээнэ.

 Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх:  эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 Улаанбаатар хот, Багануур  дүүрэг, 1-р  хороо, Д.Нацагдаржийн талбай ЗДТГ-ын байр, Багануур дүүргийн  Худалдан авах ажиллагааны алба 2 давхар, 231  тоот өрөө, дотоод аудитор Н.Батболд утас: 70212102

Leave a Reply