“АРХИГҮЙ УЛААНБААТАРЫН ТӨЛӨӨ” сэдэвт салбарын сургалт зохион байгууллаа

НМХГ-ын даргын баталсан төлөвлөгөө, Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, Цагдаагийн хэлтсийн дарга нарын хамтран баталсан “Архигүй Улаанбаатарын төлөө” сэдэвт сургалтын хөтөлбөрийн хүрээнд согтууруулах ундаа худалдан борлуулж буй түүгээр үйлчилж буй аж ахуйн нэгжүүдэд “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Хүнсний тухай”, “Хүнсний аюулгүй  байдлыг хангуулах тухай” хууль, холбогдох дүрэм, журмын  хэрэгжилтийг хангуулах  ажлыг  эрчимжүүлэх чиглэлээр нийтийг хамарсан хоол, хүнсээр дамжих өвчин, халдварт хордлого, бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилж буй аж ахуйн нэгжүүдийн захирал, менежерүүд, ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, бүртгэл хөтөлгөөг сайжруулах зорилгоор сургалт зохион байгууллаа. Сургалтыг Цагдаагийн хэлтсийн Хурлын танхимд 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр явуулж, Согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилж буй аж ахуйн нэгжүүдийн захирал, менежерүүд, ажилтнууд  зэрэг нийт 25 хүнийг хамрууллаа.

Сургалтын явцад Согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилж буй аж ахуйн нэгжүүдийн захирал, менежер, ажилтнуудад “Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль”, “Аж ахуйн нэгж байгууллагад “Дотоод хяналт”-ыг хэвшүүлэх үйл ажиллагааны зөвлөмж, “Хүнсний түүхий эд,  бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, бүртгэл хөтлөх тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа, нөхцөл”, “Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгонд тавигдах шаардлага”, “Мах махан бүтээгдэхүүний талаархи зөвлөмж” зэрэг  нэр төрлийн нийт 98 ширхэг зөвлөмжийг тарааж сурталчиллаа.

10982815_1553308938273071_4506234666791666571_n

10881525_1553308951606403_5741823651746185911_n

10408868_1553308981606400_5471577712325852025_n

Leave a Reply