“Ээждээ хэлэх сэтгэлийн үгс” захидлын уралдаан

Хүүхдийн байгууллагын 90 жилийн ой, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Ээждээ хэлэх сэтгэлийн үгс” захидал бичих уралдааныг дүүргийн ЕБС-н сурагчдын дунд зохион байгууллаа. Уралдаанд нийт 280 гаруй захидал ирсэнээс  шилдгийн шилдэг 3 захидал илгээгчид хамтран зохион байгуулагч “Гэр бүлийн радио” FM 104,8 –н шагналыг, шилдэг 3 хүүхдэд Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн нэрэмжит шагналыг  тус тус гардууллаа.  Уралдаанд захидал бичсэн 133 хүүхдийн захидлыг сарнайн хамт ээжүүдэд нь гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулсан бөгөөд үйл ажиллагааны үеэр эх үрийн нандин холбоог дээдлэх, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулсан.

Leave a Reply