“Танд хүргэх бидний үг” уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Дүүрэгт хүүхдийн өмнө тулгамдсан асуудлыг илрүүлэн шийдвэрлэхэд тэдний оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд хүүхдийн саналыг хүргэх, үр дүнг тооцож хамтран ажиллах зорилготой “Танд хүргэх бидний үг” уулзалт хэлэлцүүлгийг 2015 оны 03 сарын 12 ны өдөр зохион байгууллаа. Уулзалтанд дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд хүрэлцэн ирж хүүхдийн үг үзэл бодлыг сонссон бөгөөд  дүүргийн ЕБС-н дунд ахлах ангийн төлөөлөл болсон 100 гаруй сурагчид оролцож үе тэнгийнхээ найз нөхдөд тулгамдсан асуудлыг  илэрхийлсэн.

Үүнд: хүүхдийн сурч боловсрох, хөгжих,  нөхцөл орчин, хүүхдийн эрх хамгаалал, аюулгүй байдалтай холбоотой асуудлуудын талаар саналаа идэвх санаачлагатайгаар илэрхийлж байлаа.

Хүүхдүүдээс гаргасан саналын хариуг уулзалтанд оролцогч удирдлагуудын зүгээс хариулт өгч, шийдвэрлэгдсэн байгаа асуудлуудыг танилцуулан, хүүхдүүд өөрсдөө шийдэх боломжтой ажлуудыг хэлж зөвлөсөн.

Цаашид: Хүүхдээс гарсан энэхүү санал санаачлагыг  бодит ажил болгон хэрэгжүүлэхийн төлөө анхаарал хандуулан дүүргийн бодлого төлөвлөлтөд тусган ажиллах, үр дүнг тооцон хүүхдүүдэд эргэн мэдээлэх, энэ асуудалд хүүхдүүд өөрсдөө хяналт тавьдаг байх,  “Танд хүргэх бидний үг” уулзалтын чанар өгөөжийг сайжруулах шаардлагатай байна.

Leave a Reply