Гуравласан гэрээнд гарын үсэг зурлаа.

IMG_1958Дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн нэгдлийн дарга, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар 2013 онд хамтран ажиллах гуравласан гэрээнд гарын үсэг зурлаа. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах, тэгш хүртээмжтэй хүргэх, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад  мөнгөн тэтгэмж олгох , тэргүүний Өрхийн эрүүл мэндийн төвийг 2 сая, тэргүүний эмч, сувилагчийг тус бүр 500000 төгрөгөөр шагнаж урамшуулах заалтыг шинээр тусгаад байна.

Comments are closed.