Багануур дүүргийн Хүнсний захуудад хамтарсан сургалт зохион байгууллаа

Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн Зооноз Өвчин судлалын төв, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нарын хамтран баталсан удирдамжийн хүрээнд дүүргийн хүнсний 3 захын худалдаа эрхлэгч 48  иргэнд  “Боом өвчний эх уурхай, дамжих зам, урьдчилан сэргийлэх тухай”, “Дотоод хяналтыг хэрэгжүүлэх тухай, түүний ач холбогдол”,  “Мал амьтан, ургамлын  гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, бүртгэл хөтлөх аргачлал” сэдвийн хүрээнд зохион байгуулж, “Боом өвчнөөс сэргийлэх” зурагт хуудас, “Аж ахуйн нэгж байгууллагад дотоод хяналтыг хэвшүүлэх үйл ажиллагааны зөвлөмж”  гарын авлага тарааж харилцан ярилцсан үр дүнтэй сургалт боллоо.

site

Leave a Reply