Гамшгаас хамгаалах дадлага сургуулалт боллоо

gamshig 00

Монгол улсын засгийн газрын 339 340дүгээр тогтоол гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дохио дамжуулах, нүүлгэн шилжүүлэх, дайчилгаа явуулах тогтоолуудын дагуу жил бүрийн 3-р сарын 4 дэхь долоо хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар газар хөдлөлт гамшгийн аюулын зарлан мэдээллэх дохиогоор ажилладаг. 2015 оны дадлага сургалтанд Багануур дүүргийн 32 аж ахуй нэгж байгууллагын 1985 ажилтан албан хаагч 5 цэцэрлэг 3 сургуулийн 1684 сурагч 96 багш ажилчид аюулгүйн талбайд гарч дадлага сургалтанд идэвхтэй оролцлоо. Багануур дүүргийн хувьд 900 хүний багтаамжтай Д.Нацагдоржийн талбай 2500 сурагчийн багтаамжтай Гүнгалуутай цогцолбор сургуулийн биеийн тамирын талбай 1400 хүний багтаамжтай Боловсрол цогцолборын бага сургуулийн талбай 2000 сурагчийн багтаамжтай Боловсрол цогцолбор сургуулийн талбай1200 хүний багтаамжтай БНХК-ний талбай 10000 хүний багтаамжтай наадмын талбай гэсэн зургаан иргэдийг байршуулах аюулгүйн талбай байдаг байна.

gamshig 023 gamshig 02 gamshig 01 ga 05 ga 04