Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн зорилго, чиглэл ба инкубацийн тухай.

 Зорилго

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн аж ахуйн нэгжид бизнесийн сургалт явуулах, зөвлөгөө өгөх, мэдээллийн нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлэх зэргээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах шинээр бизнес эрхлэгчдийг тодорхой хугацаанд төвд бойжуулах, тэдэнд дэмжлэг үзүүлэх замаар зах зээлд гарахад туслах үндсэн зорилготой.

Чиглэл

 Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилтыг хангаж хэрэгжүүлэх ажлын хүрээнд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид:

  • Зөвлөгөө өгөх
  • Мэдээллээр хангах
  • Аж ахуйн ур чадвар эзэмшүүлэх сургалтанд хамруулах
  • Хөнгөлөлттэй зээлд хамруулах
  • Инкубацийн үйлчилгээ үзүүлэх
  • Бие даан бизнес эрхлэх чадвараа хөгжүүлэх тань туслах чиглэлтэй.

Бизнес инкубаци гэж юу вэ?

Бизнес инкубаци нь шинэ жижиг бизнест хөгжлийн эмзэг, төвөгтөй, эхний үе шатуудыг даван туулах үед нь ”бөөцийлөх”  цаашлаад өсөлтөд хүргэх, бизнесийн үүсэл санаачлагыг хөнгөлттэй нөхцлөөр үйлдвэр үйлчилгээний зориулалттай ажлын байраар ханган бойжуулах, бизнесийн зөвөлгөө өгөх, зах зээл олоход нь туслах зэргээр дэмжлэг үзүүлдэг тодорхой хугацааны эрчимтэй дэмжлэгийн үйл ажиллагаа юм.

capture my

Comments are closed.