Байгалийн голомтот халдварт боом өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

img_5053

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат иргэн Ц.О-гийн зүрх өвдсний улмаас 2015 оны 3-р сарын 20-ны өдөр Багануур дүүргийн ЭМТ-д хандсан байна. Эмнэлзүйн анхны шинж тэмдэгээр боомын арьсны хэлбэрийн халдвар авсан байж болзошгүй хэмээн ЭМТ-ийн халдвартын тасагт тусгаарлан эмчилгээг яаралтай эхэлсэн байна. 2015 оны 3 дугаар сарын 23-ны өглөө нян судлалын шинжилгээгээр тухайн иргэнийг боомын арьсны хэлбэрийн халдвараар өвчилснийг баталсан байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдр дүүргийн онцгой комисс хуралдаж, халдварын үед хэрхэн ажиллах талаар мэдээлэл солилцлоо. Боом өвчин нь малаас хүнд халдварладаг байгалийн гоц халдварт өвчин бөгөөд хүнээс хүнд халддаггүй юм байна.  Боомоор өвчилсөн иргэн Ц.О-нь хаанаас халдвар авсан байж болзошгүй талаархи мэдээллийг өгөөгүй бөгөөд машины дугуй янзалж байгаад хуруугаа гэмтээсэн дараа нь Төв аймгийн Баянжаргалан суманд очиж малын бууцтай ноцолдсон гэсэн мэдээллийг өгсөн байна. Тиймээс халдварын голомт хаана байгааг яаралтай тогтоох хэрэгтэй байна” гэдгийг Нийслэлийн ЗООНОЗ өвчин судлалын төвийн дарга н.Баасанчулуун онцлон хэллээ.

Дүүргийн онцгой комиссын хуралдаанаас боомын халдвар гарсантай холбоотойгоор авах арга хэмжээний талаар дүүргийн онцгой комиссын дарга бөгөөд Засаг дарга Б.Бямбадорж захирамж гаргаж холбогдох албадын дарга нарт дараах ажлыг даалгалаа. Үүнд:

* Хорио цээрийн дэглэмийг чанд сахилах, өвчтөнд Эрүүл мэндийн сайдын 2008 оны 151 дүгээр тушаалын дагуу эмчилгээ сувиилгаа явуулж, ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээ авах

* Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа мал бүхий өрхийн иргэдэд шаардлагатай үед эмнэлгийн тусламж үзүүлэх, малд мал эмнэлгийн үзлэг тандалт явуулах, боом өвчнөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай газрын малыг вакцинжуулах, вакцины нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, мал түүний гаралтай түүхий эд борлуулдаг хүнс, түүхий эдийн захуудад ариутгал халдваргүйжүүлэлт, лабораторийн шинжилгээ хийж хяналт тавих, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хүн мал амьтны халдварт өвчний үед ажиллах хэсгийг тодотгон ажиллах

* Боомын өвчлөл гарсан шалтгаан, голомтыг түргэн шуурхай илрүүлж тогтоох

* Боом өвчнөөс урьдчилан сэргийлэх, учрах аюул түүнээс урьдчилан сэргийлэх

* Малын боом өвний ариутгал халдваржүүдэлт, холбогдох зардлыг гүйцэтгэлээр Засаг даргын нөөц сангаас гаргахыг тамгын газар Б.Мөнхбатад захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, мэдээллээр хангаж ажиллахыг Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Ганболдод тус тус даалгалаа.

img_5058