Казак түмний Науризийн баяр тохиолоо

kazac

Анчин бүргэд, аялгуут домборын эзэн Казах түмний нарны хаврын баяр буюу науризын баяр 2015оны 3-р сарын 22-ны өдөр тохиолоо.

Наурыз нь эсгий туургатны эрх тэгш нэгэн гишүүн болох казах түмний эртнээс баримталж ирсэн цаг тоолол ёсоор өдөр, шөнө тэнцсэн өдөр тохиодог хаврын баяр билээ. Монгол улсын хэмжээнд 150 мянга орчим казак иргэн байдаг бол Багануур дүүрэгт 10 гаруй казак өрх амьдардаг байна.  тэдний нэг  Амбайгийн Бэкблод тэрээр Багануур 20 гаруй жил амьдарч байгаа бөгөөд Автожим ОНӨААТҮГ-т  ажилладаг юм байна. А.Бэкблодын урилгаар Засаг дарга Б.Бямбадорж тэднийд зочилж хувиасаа болон дүүргийн Төр захиргааны нэрийн өмнөөс Багануур дүүрэгт амьдарч  байгаа казак үндэстнүүдэд науризын баярын мэнд дэвшүүллээ. Казак айл бүр баярынхаа өдрөөр бололцооныхоо хирээр ширээ засах ёстой бөгөөд ширээг чимэх гол хоол хүнс нь каз юмаа. Нэг зассан ширээгээ нар жаргахаас өмнө хураадаггүй учир нь ирсэн зочин гийчдийг дайлах нь тэдний уламжлалын нэг байдаг банйа.  Сайн сайхны бэлгэдэлтэй энэхүү баярыг айл өрх бүр архи дарсгүй тэмдэглэдэг уламжлал нь аливаа баяр ёслолыг архигүй тэмдэглэдэг болох талаар төр засгаас гаргасан санаачлагатай нийцэж байгаа гэдгийг Засаг дарга онцолж байлаа.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.