Хяналтыг хуудсыг ашиглан та бизнесээ улам ашигтай эрсдэлгүй болгож болно.

Хяналтыг хуудсыг ашиглан та бизнесээ улам ашигтай эрсдэлгүй болгож болно.

Мэргэжлийн хяналтын байгууллага 2011 оноос хяналт шалгалт хийхдээ хяналтын хуудсыг ашиглаж эхэлсэн. Одоогоор 194 хяналтын хуудас батлагдаад хэрэглэж байна. Багануур дүүрэг дэх МХХ-ийн улсын байцаагч нар 8 чиглэлээр 45 хяналтын хуудсыг одоогоор хэрэглэж байна.
Хяналтын хуудас нь хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгах зорилгоос гадна хэд хэдэн ач холбогдолтой. Тухайлбал, хяналтын хуудсаар дамжуулж хууль тогтоомж, стандартыг аж ахуйн нэгж байгууллагад сурталчилах, хяналтын хуудсыг хяналт шалгалт хийхээс өмнө бизнес эрхлэгчдэд урьдчилан хүргэснээр дотооддоо зөрчлөө илрүүлж засах боломжтой. Энэ бүхэн нь хүнсний аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэл үйлчилгээнээс шалтгаалж байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, цаашилбал иргэд, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалахад дэмжлэг үзүүлж байгаа юм. Улсын байцаагч хяналтын хуудасны асуултуудын хүрээнд танай байгууллагад шалгалт хийхдээ асуулт бүрээр үнэлгээ тавина. Эцэст нь энэ үнэлгээг нэгтгэж тухайн шалгуулагч этгээдийн үйлдвэрлэл, үйлчилгээ нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хэрхэн хангаж байгаа, хангаагүйгээс ямар төвшний эрсдэл гарахыг тодорхойлох юм. Хяналтын хуудсаар хяналт шалгалт хийсэн тухай бүр төв, орон нутгийн хяналтын байгууллагуудад бүртгэл мэдээллийн сан, зөрчлийн түүх бүрдүүлнэ. Энэ мэдээллийн баазад үндэслэн дараа дараа жилийн хяналт шалгалтад хамрагдах эрсдэл бүхий бизнес эрхлэгчдийн нэрсийг гаргахад ашиглана. Та өөрийн үйлдвэрлэл үйлчилгээнд хяналт тавихад ашиглах хяналтын хуудсыг үнэ төлбөргүй МХЕГ дараах линкээр орж татан авч дотоодын хяналт шалгалтдаа ашиглана уу.
http://inspection.gov.mn/index.php…
Лавлах утас: 70212065 93092911 95741511 88941511 89993868
Нийт батлагдсан 194 хяналтын хуудаснаас жишээ болгон Хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудсыг танилцуулж байна. Хяналтын хуудсыг хэрхэн ашиглах талаар зөвлөмжүүд гарсан. Таньд болон таны бизнест амжилт хүсье.

11071793_1549077752029523_6097417371667280653_o

1502292_1549077818696183_904016331969799409_o

10580886_1549077882029510_4638353374771165772_o

11025899_1549077932029505_708750886672343092_o

10459084_1549077988696166_3199059697985545032_o

10496962_1549078142029484_4085859794975271790_o

10665704_1549078202029478_6066433288093249168_n