Иргэний мэдээллийн дагуу хяналт шалгалт хийсэн тухай

Багануур дүүрэг дэх МХХ-ийн улсын байцаагч нар Цагдаагийн хэлтэстэй хамтран 4 хүнсний мухлагийн үйл ажиллагаанд “Тамхины хяналтын тухай” хуулийн хэрэгжилтийг 2015.03.17-ны орой шалгалаа. Шалгалтаар 3 зөрчлийг илрүүлэн  “Тамхины хяналтын тухай” хуулийн 6.7.8 дахь “Тамхи ширхэглэн худалдаалсан”, 6.7.12 дахь “Зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт тамхи худалдаалж байсан 1 иргэний үйл ажиллагааг таслан зогсоож нийт 2 нэр төрлийн 2 ширхэг, 10000 төгрөгийн тамхийг хураан авч, “Тамхины хяналтын тухай” хуулийн 13.1.1 дэх заалтыг үндэслэн 1 иргэнд 50.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ оногдууллаа. Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг, илэрсэн зөрчлийг арилгуулах 2 газарт улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Snapshot_2015-03-18_171039

Snapshot_2015-03-18_171108