Мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай

2015 он гарсаар мал амьтны халдварт өвчний гаралт нэмэгдэж байгаатай холбогдуулан Улсын Ерөнхий байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 05-ний өдрийн “Мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” 01/01 дугаар албан даалгаврын хүрээнд мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөвлөн туслах, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оны 2-р сарын 16-наас 03-р сарын 04-ны хооронд шалгалтыг явууллаа. Албан даалгаварт тусгагдсаны дагуу Галзуу өвчний вакцинжуулалтад хичнээн толгой мал хамруулсан, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн ажил, зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргүүлсэн, малын гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, малын хашаа хороог ариутгал халдваргүйжүүлэлтэд хамруулсныг 4 мал эмнэлгийн нэгж, 3 хүнсний зах, 11 иргэнийг хамруулан шалгалаа.Хүн, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, 5 хорооны Засаг дарга, 3 хүнсний захуудад Галзуу өвчний зөвлөмжийг боловсруулж, хэлтсийн даргын албан тоотоор хүргүүллээ. Шалгалтын явцад мэргэжил арга зүйн зөвлөмж хүргүүлэн ажилласнаар дүүргийн мал бүхий иргэдийг эрсдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм Энэ талаарх мэдээг Мал амьтан хорио цээрийн хяналтын улсын байцаагч яриагаар Багануур дүүргийн BBS телевиз, FM-104.5 Гэр бүлийн радиод өглөө.

11025195_1545383192398979_6626899547237997286_n

10818369_1545383125732319_6224826467980278627_o