Багануур дүүргийн томоохон аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ

Монгол Улсын Засгийн газрын 311 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулахад шаардлагатай мэдээллээр хангахаар “Багануур” ХК, “БЗӨБЦТС” ТӨХК, “ЦДҮС” ТӨХК-ий Зүүн-Өмнөд бүсийн салбар, “Багануур цахилгаан механикийн үйлдвэр” ХХК, “Мон цахим” ХХК, “Багануур Дулааны станц” ТӨХК-иудад улсын байцаагчийн гаргасан зөвлөмжийг хүргүүлэн биечлэн мэргэжил арга зүйгээр ханган ажилласан.

        Өмнө нь өгсөн улсын байцаагчийн албан шаардлагын хүрээнд “Багануур” ХК, “Монцахим” ХХК, “БЗӨБЦТС” ТӨХК, “ЦДҮС” ТӨХК-ий Зүүн-Өмнөд бүсийн салбар зэрэг аж ахуйн нэгжүүд 2015 оноос эхлэн бие даасан хараат бус нэгж ажиллуулахаар дээд шатны байгууллага, төлөөлөн удирдах зөвлөлд саналыг хүргүүлсэн байна.

        “Багануур Дулааны станц” ТӨХК нь дотоод хяналт шалгалтын 1 ажилтан ажиллуулдаг.

       “Багануур Цахилгаан механикийн үйлдвэр” ХХК нь өөр албан тушаалтан хавсран гүйцэтгэдэг байсанд хараат бус бие даасан нэгж, ажилтан ажиллуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлэн ажиллалаа.

Snapshot_2015-03-12_155539

Snapshot_2015-03-12_155606

Snapshot_2015-03-12_155323

Snapshot_2015-03-12_155434