БАГАНУУР НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС

10460177_1459235130989872_4324633990918230487_nМонгол улсын засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09 ны өдрийн “ Тэтгэврийн хэмжээг  нэмэгдүүлэх тухай “ 52 тоот тогтоол, НДЕГ-ын даргын 2015 оны 02 сарын 12-ны А/26 тоот “Аргачлал батлах “ тухай тушаалын хавсралт  болох ”Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд баримтлах аргачлал “- ын дагуу 2015 оны 02 сарын 23-наас 27 ны өдрүүдэд  БАГАНУУР ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС нь  нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй  4029 хүний тэтгэврийн нэмэгдлийг хийж,  сар бүр  1234,0  сая төгрөгийг олгох тооцоог гаргалаа.

2015 оны 03 сарын 01 –ээс  ХААН , КАПИТАЛ, ТӨРИЙН 3 банкаар  4029 хүний  3 сарын тэтгэврийг  2-р сарын тэтгэврийн нэмэгдлийн хамт  нийт 1348,1 сая төгрөгийг  олгож эхлээд байна.

Мөн 2015 оны 01 сард  1990-1994 оны хооронд хөнгөлттэй нөхцөлөөр / хүүхдээр , нас харгалзахгүй , хүнд ,хортой, халуун, газрын дор болон тухайн үед зарлигаар нас хүрээгүй байхдаа / тэтгэвэр тогтоолгосон иргэдийн нөхөн даатгалын жилийн  нэмэгдлийг  баталгаажилтын хуудас нь  батлагдаж ирсэн 402 хүнд хийж , бүгд  8,0 сая төгрөгийг  нэмэгдэлд   олгосон байна.

1990-2000 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийг  болон 1990-1994 оны хооронд хөнгөлттэй нөхцөлөөр  тэтгэвэр тогтоолгосон иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг  нөхөн тооцох даатгалд хамруулах ажил үргэлжлэн хийгдэж байна.

Багануур дүүрэгт  одоогийн байдлаар  5200 гаруй хүн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг  нөхөн тооцуулж, 4655 хүний  баталгаажилтын  хуудас олгогдож,  545 хүн баталгаажилтын хуудасаа аваагүй байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.