Тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2015.02.26

Тендер шалгаруулалтын нэр: “Нийтийн зориулалттай орон сууцны барилгын   дээврийн засварын ажил”

     Тендер шалгаруулалтын дугаар: БНД.ХААА-2015.06

 Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь  эрх бүхий тендерт оролцогчдоос” Нийтийн зориулалттай орон сууцны барилгын дээврийн засварын ажил””–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер нь дараах нэр, дугаар бүхий 3 багц ажлуудаас бүрдэнэ:

БАГЦ 1 БНД.ХААА-06

Багануур дүүргийн 1-р хороо 32-р байр 1 блок, 54-р байр 1 блок

БАГЦ 2 БНД.ХААА-06

Багануур дүүргийн 1-р хороо 5-р байр1,2-р орц, 23-р байр 3,4-р орц

БАГЦ 3 БНД.ХААА-06

Багануур дүүргийн 1-р хороо 17-р байр 1,2 орц, 17-р байр 5,6-р орц

Тендерийн баримт бичгийг  бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 100.000 /нэг зуун мянган төгрөг/өөр худалдан авч болно.Төлбөрийг Багануур Төрийн сан банкны 200255009 тоот дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь нийт багцад санал ирүүлэх, 1 багцад санал ирүүлэх эрхтэй.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

 Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30   хувиас доошгүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:  Сүүлийн 3 жил буюу 2012, 2013, 2014 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ.

Борлуулалтын орлогын хэмжээ:  Сүүлийн  3 жил буюу 2012, 2013, 2014 оны гүйцэтгэсэн  ажлуудын  борлуулалтын орлогын  дундаж хэмжээ нь төсөвт өртөгийн 50 хувиас багагүй байна.

Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу  2012, 2013, 2014  онуудад доод тал нь 1 удаа гүйцэтгэсэн дээвэр засварын ажлын дүн уг ажлын төсөвт өргийн 50 хувиас  багагүй өртөгтэй ажил гүйцэтгэсэн байх. /Ижил төстэй ажлыг 100% гүйцэтгэсэн байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

БУ   2.1.1.     Барилгын засвар, засал чимэглэл, орчины тохижилтын ажил.

                                 БУ  2.1.2   Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, мод ба өрөгт  барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

Тендерийн хамт: 3.600.000 /гурван сая зургаан зуун мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн

баталгаа ирүүлэх ба  баталгааны  хүчинтэй байх хугацааг  2015 оны 06-р сарын 12-ныг дуустал  байна.

Тендерийг 2015 оны 03- дугаар сарын 30-ны 11.00 цагаас өмнө  Багануур дүүрэг, 1-р хороо Нацагдоржийн гудамж, Засаг Даргын Тамгын Газрын байр, Худалдан авах ажиллагааны алба 231 тоот өрөө. Ахлах мэргэжилтэн Б.Цэндсүрэн гэх хаягаар ирүүлнэ.

Тендерийг оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2015 оны 03 дугаар сарын 30-ны  өдрийн 11 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд оролцох  эсэх: Оролцох эрхгүй

Давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Багануур дүүрэг,1-р хороо Нацагдоржийн гудамж

Засаг Даргын Тамгын Газрын байр, Худалдан авах ажиллагааны алба

231 тоот өрөө. Утас 70212102, 98700723

 

Leave a Reply