“Нүүрэнтэйн их хурд-2015” наадам боллоо

mori

 

Багануур Бага-Хэнтий бүсийн МСУХ- ноос уламжлал болгон зохион байгуулдаг “Нүүрэнтэйн их хурд-2015” наадам 2015.02.28-нд амжилттай зохион байгуулагдлаа. Газар газрын хурдан шандаст 45 азарга уралдсанаас
1. Төв аймгийн Мөнгөнморьт сумын уяач Зоригоогийн халиун түрүү магнай. 2. Төв аймгийн Баяндэлгэр сумын уяач Галсүрэнгийн янзага зээрд аман хүзүү. 3. Төв аймгийн Эрдэнэ сумын уяач Лхагвасүрэнгийн хул. 4. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уяач Заяабаярын хар. 5. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уяач Азжаргалын буурал халзан.
Их нас 57
1. Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Баярсайханы хул. 2. Багануур дүүргийн уяач Алтсүхийн хээр. 3. Төв аймгийн Мөнгөнморьт сумын уяач Тэмүүжингийн зээрд халзан. 4. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уяач Пүрэвсүрэнгийн зээрд. 5. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уяач Хүрэлбаатарын алаг.
Соёолон 63
1. Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Амаржаргалын хонгор. 2. Багануур дүүргийн уяач Ганбатын хул. Төв аймаг Баян сумын уяач Бямбабатын хонгор. 4. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уяач Мөнхсайханы бор. 5. Төв аймгийн Архуст сумын уяач Эрхэмбаярын ногоон үрээ тус тус давхиж уясан уяач, унасан хүүхэд, хурсан олон наадамчдыг баярлуулсан байна. Наадам өндөр зохион байгуулалттай сайхан болсонд наадамчид, уяачид сэтгэл өндөр байна.