Залуу тамирчдыг дэмжлээ

buyant

Багануур дүүрэг спортын  төрлүүдэд амжилт гаргах  тамирчид олонтой. Үүн дотроо залуу тамирчид олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцохын хирээр чансаа өсөж чадвар нэмэгдэнэ. Энэ ч хирээрээ залуу тамирчдаа олон улсын тэмцээнд оролцход нь дүүргийн удирдлагууд дэмжлэг үзүүлсээр ирсэн юм. Тэгвэл энэ удаа Олимпийн эрх авах оноо цуглуулах тэмцээн, Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчин Г.Буянт А.Дөлгөөн нарт  хоёр сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Сурагч насандаа дүүргийн “шилдэг тамирчин” ”Онцлох хүн ”-ээр шалгарч байсан Ганбаатарын Буянт нь өвлийн олимпийн төрөл “Уулын цана” “Мөсөн авиралт” гэсэн хоёр төрөлд олимпийн эрх авах цуврал тэмцээнд оролцож Солонгос улсад дэлхийн цом, Иран улсад олон улсын цом, Япон, Казакстан, Солонгос, Тулк зэрэг улсуудад зохиогдсон тэмцээнүүдэд 2014 онд оролцсон бол 2015 онд Солонгос, Казакстанд болох тэмцээнүүдэд оролцож олимпийн эрх авах боломжтой болох юм байна. Эдгээр тэмцээнүүд нь 2018 онд болох олимпийн эрхийн оноо цуглуулах чансаа өндөртэй тэмцээн юм. Амгалангийн Дөлгөөний хувьд Монгол улс Багануур дүүргээ төлөөлөн ОУ-ын тэмцээнүүдэд оролцож байсан бөгөөд энэ удаа Тайланд улсад Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох багт оролцож байгаа юм байна. Ийнхүү Багануур дүүргийн хоёр залуу тамирчин улсаа төлөөлөн томоохон тэмцээнд оролцохоор замдаа гарлаа. Тамирчиддаа Багануурчуудынхаа өмнөөс амжилт хүсье.