Дөрвөн ихэр хурга мэндэлжээ

20130314135918

Багануур дүүргийн 3-р хорооны малчин Ц.Цогтсайханы хар халзан хонь шинийн гурваны өдөр дөрвөн ихэр хурга гаргажээ. Хар халзан хонь нь урьд жилүүдэд ихэр хурга гаргаж байсан бөгөөд 2014 онд таван  ихэр гурга гаргаж байсан байна. Дөрвөн ихэр хурга дөрөв хоногтой бөгөөд мэнд бойжиж байгаа гэнэ.