Багануур дүүрэг дотооддоо тарьсан төмс хүнсний ногоогоор иргэдээ хангахаар зорьж байна

hodooo

Нийслэлийн Багануур дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь  АМИНЫ ОРОН СУУЦТАЙ БАГАНУУР зорилтын хүрээнд өрхийн хэрэгцээний зориулалтаар 227,3 га газар,  нийтийн орон сууцны  хангамжийг нэмэгдүүлхэд 4,6 га газар тусгагдаад байгаа бол АЮУЛГҮЙ АМГАЛАН  БАГАНУУР зорилтын хүрээнд бичил цэцэрлэг, тоглоомын талбай, спорт талбай байгуулхаар газар төлөвлөөд байна. Харин АЖИЛТАЙ ОРОЛОГОТОЙ БАГАНУУР зорилтын хүрээнд худалдаа үйлчилгээ, амралт аялал жуулчлал, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн чиглэлээр газар олгохоор тусгагдсан. Багануур дүүрэг хөдөө аж ахуй газар тариалангийн салбараа хөгжүүлэн дотооддоо тарьсан төмс хүнсний ногоогоор иргэдээ бүрэн хангах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд ч хөдөө аж ахуй газар тариалангийн салбартаа багагүй газарыг тусгаад байгаа юм.  3-р хороо Талын толгой хэсэгт Фермерийн зориулалтаар 20 га, 2-р хороо Багагүн нуурын орчимд Чацаргана, жимс жимсгэний зориулалтаар 30 га, 3-р хороо Талын толгой хэсэгт төмс хүнсний ногоо  тариалах зориулалтаар 10 га, 5-р хороо Нарийн нуур хэсэгт мод үржүүлгийн зориулалтаар 15 га, хүлэмжийн аж ахуй 10 га, 4-р хороо Тариан булагт тэжээлийн ургамал тарих зориулалтаар 10 га газруудыг тус тус тусгаад байна. Газрыг хэрхэн олгох журам батлагдсаны дараа газруудыг олгож хавар тариалалтын ажлаа эхлүүлэх нээ.