“Цагаан сар-2015” өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

5624_500x500

 

Жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн дүүргүүд цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Багануур дүүрэг сар шинийн баяр угтсан өргөтгөсөн худалдааг жил бүр зохион байгуулж бизнес эрхлэгчдийнхээ борлуулалтыг дэмжих, иргэд хэрэглэгчиддээ  нэг дороос хямд үнээр  цагаан сард зориулсан бараа бүтээгдэхүүнээ худалдан авах боломж олгодог.

Энэ жилийн Цаган-сар-2015 өргөтгөсөн худалдаа дүүргийн Д.Нацагдоржийн төв талбайд 2015 оны 02 дугаар сарын 07-17 –ний өдрүүдэд 10 хоногийн хугацаанд явагдах тул даавуун сүүдрэвчинд мах, ууц, сүү айраг цагаан идээг иргэд ААН-ээс түрээс авахгүй худалдаалах юм байна.

Хэвийн боов, чихэр, үндэсний хувцас зэрэг бараа бүтээгдхүүнийг “Баянгол” худалдааны төвийн 1, 2 дугаар давхарт мөн түрээс авахгүй 10 өдөр худалдаалах шийдвэрийг дүүргийн удирдлагын зөвлөл гаргалаа. Энэ дагуу худалдаа гаргах хүсэлтэй  ААН, иргэд дүүргийн ЗДТГ-ын Тохижлт үйлчилгээний хэлтэст бүртгүүлэхийг, иргэд хэрэглэгчид өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.