Хямд өртөгтэй 9 давхар орон сууц Багануур дүүрэгт баригдах боломжтой

Still0127_00003

Тун удахгүй хот болохоор зэхэн  байгаа Багануур дүүрэгт орон сууц дэд бүтцийн хөгжил чухал. Гадаад дотоод харилцаагаа өргөжүүлэн хөгжил өөд тэмүүлсэн бодлого бол Багануурчуудын зорилго юм. Иймдээ ч аялал жуулчлалыг хөгжүүлэн найрсаг харицаатай ажиллахыг дүүрэг зориж  байна. Энэхүү зорилтоо “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөртэй уялдуулан ажиллаж байгаа юм. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр нь аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, зохицуулалтыг оновчтой болгох, гадаад, бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж хотын соёлыг дэлгэрүүлэхэд чиглэж  байна. Үүний хүрээнд ч Багануур дүүрэг аялал жуулчлалыг хөгжүүлэх, найрсаг харилцааг бий болгоход анхааран ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр Хятад улсын хөрөнгө оруулалттай “Ундрага хаус” компаний монгол дахь төлөөлөгч болон удирдлагууд Засаг дарга Б.Бямбадоржтой уулзаж шинэ технологи бүхий барилгыг дүүрэгт барих талаар ярилцлаа. Багануур дүүрэгт анх удаа бүрэн цутгамал 250 айлын 9 давхар барилга баригдах ажлын эхлэл тавигдах гэж байна. Энэхүү орон сууц нь 1-5 өрөө бөгөөд цахилгаан шат, доороо гражтай хүүхдийн тоглоом, камерийн системийг бүрэн шийдсэн байх юм гэнэ. Барилгын ажлыг 4-р сард эхлүүлж 12-р сард дуусгах төлөвлөгөөтэй байна. Дүүргийн зүгээс хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллахад нээлттэй хамгийн гол нь хямд өртөгтэй чанартай байх гэсэн шалгуур тавьж байгаа гэдгээ Засаг дарга уламжиллаа.