Хог тээвэрлэлтийн шинэ техниктэй боллоо

Still0126_00001

Ардчилсан төрийн нэг шалгуур нь иргэдээ сонсдог саналыг нь авдаг байх явдал юм. Энэ ч утгаараа дүүргийн төр захиргаанаас “хог хаягдалын менежментийг сайжруулах техник хэрэгсэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна” гэсэн иргэдийн санал хүсэлтийг ажил хэрэг болгож  2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 120 сая төгрөгийн өртөгөөр хог ачих цоо шинэ авто машиныг Автожим ОНӨААТҮГ-д хүлээлгэн өглөө. 25-30тн даацтай энэхүү хогны машин нь нэг ачилтаар 50тн буюу 60 м.куб хогийг тээвэрлэх, одоо ажиллаж байгаа машинуудаас гурав дахин илүү хүчин чадал багтаамжтай юм байна. Өмнө нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийхдээ хуучин, оруулж ирсэн улсдаа явсан тээврийн хэрэгслийг авчирдаг байсан бол энэ удаа 00 километертэй, цоо шинэ машин оруулж ирснээрээ онцлогтой. Ингэснээрээ ойрын жилүүдэд техникийн эвдрэл гэмтэл гарахгүй байх, хог ачилт тээвэрлэлт хүндрэлгүй болох боломжийг бүрдүүлсэн, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахаар төсвийн хөрөнгийг зарцуулахгүй гээд олон давуу тал бүрдэж байна..

Still0126_00002