“Ногоочин фермер” сургалт эхэллээ

Still0126_00000

Багануур дүүргийн засаг даргын нийгэм эдийн засгийн зорилт мөн 2015 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд газар тариалангийн салбарыг хөгжүүлэн хүнсний ногооныхоо хэрэгцээг өөрсдөө хангаж иргэддээ эрүүл хүнсний ногоо хүргэх зорилт тусгагдсан байдаг. Энэ хүрээнд тариаланчдын зөвлөгөөн, уулзалтуудыг зохион байгуулж хийх ажлыг төлөвлөгөө гараад байгаа. Төлөвлөгөөний  дагуу ногоочин фермер сургалт эхэлж сургалтыг дүүргийн Засаг даргын газар тариалан хариуцсан зөвлөх МУ-ын гавьяат агрономич А.Бадарчин явуулж байна. Сургалт үнэ төлбөргүй бөгөөд хамрагдсан иргэд  хөрсний онцлог, тариалалт, ургалт гээд газар тариалангийн салбарын мэдвэл зохих хичээлийг онол практиктай хослуулан суралцаж байна.  Сургалт нь дүүргийн “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв”-ийн сургалтын танхимд явагдаж байгаа бөгөөд цаашид энэ чиглэлээр гавъяат агрономич А.Бадарчинтай хамтран ажиллаж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн энэ чиглэлээр  тусгай өрөө танхмыг тохижуулан тариаланч иргэддээ тогтмол мэргэжлийн зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллахаар төлөвлөөд байна. 2020 он гэхэд өнөөдрийн сургалтанд хамрагдаж байгаа иргэд сурсан мэдлэгийнхээ үр шимийг үзэж иргэдийнхээ хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангахаар зорьж байна.