Багануур дүүрэг хот болгохыг иргэд дэмжлээ

1974324_318565438340717_8080025295363543344_oХот байгуулах, хотын үндсэн дүрмийн талаар иргэдээс санал асуулга авах ажил 2015 оны 1-р сарын 21,22 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Хоёр өдөр өглөөний 7.30-20.00 цагийн хороонд зохион байгуулагдсан  санал асуулгад Багануур дүүргийн иргэд идэвхитэй оролцож дүүргээ Хот болгох түүхэн өдрийн эхлэл тавигдлаа. Нэрсийн жагсаалтаар нийт 16260 иргэн санал өгөхөөс 12659 хүн буюу 77,9 хувь  нь санал өглөө. Хүчинтэй 12627, хүчингүй 32 хуудас гарчээ. Үүнээс дэмжигдсэн саналын тоо 12094 буюу 95,8хувь , дэмжигдээгүй 532 буюу 4,2 хувийн дүнтэй байна.
Ийнхүү Багануурчууд бидний хүсэн хүлээсэн мөч тун удахгүй биелэлээ олж дүүрэг маань хот болох үндэс суурь тавигдаж байна. Санал асуулгад идэвхи санаачлагатай оролцсон дүүргийн иргэд, байгууллага аж ахуйн нэгжийн хамт олон, хорооны ажлын алба, хэсгийн ахлагч, төр захиргааны байгууллагын ажилтан албан хаагчиддаа талархал дэвшүүлье.