Багануур дүүргийн иргэдийн 56,14 хувь саналаа өгөөд байна

10321597_748186778629065_2353430427133143187_o

Багануур дүүргийг хот болгох санал асуулга 2 дахь өдрөө үргэлжилж байна. 2015 оны 01-р сарын 22-ны өдрийн 14 цагийн байдлаар 56,14 хувь буюу 9129 хүн саналаа өгөөд байна. Санал асуулга 22-ны өдрийн 20 цаг хүртэл үргэлжлэх тул  та амжиж саналаа өгнө үү. Иргэдийн санал асуулгад иргэдийн 50 хувиас дээш нь оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцож, санал өгсөн иргэдийн 50 хувиас дээш нь дэмжвэл дүүргийн ИТХ-д хэлэлцэн нийслэлийн ИТХ-д өргөн барина. Тиймээс иргэн таны санал эрхэм чухал.