ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ШОШГИЙГ ХЭРХЭН ЗӨВ УНШИХ ВЭ?

colorХүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошго нь дараах мэдээллийг багтаана. Үүнд:
• Хүнсний бүтээгдэхүүний нэр
• Уг бүтээгдэхүүний стандартын дугаар
• Бүтээгдэхүүний найрлагыг бүрдүүлэгч зүйлийн жагсаалт
• Цэвэр, бохир жин
• Үйлдвэрлэгчийн нэр, хаяг
• Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа
• Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах нөхцөл
• Хүнсийг зөв хэрэглэхийг нийтэд сургах зорилгоор хэрэглэх зааврыг шошго дээр товч, тодорхой бичнэ.
• Уг бүтээгдэхүүний тэжээллэг болон илчлэг чанар
Хүнсний бүтээгдэхүүний шошгыг зөв уншиж сурах нь танд болон таны гэр бүлд ямар ач холбогдолтой вэ?
• Хүнсний бүтээгдэхүүний найрлага, тэжээллэг чанарын талаар мэдээлэл авна.
• Хүнсний бүтээгдэхүүний тэжээллэг чанарыг мэдсэнээр тухайн бүтээгдэхүүнээс өөрийн болон гэр бүлийнхээ хоол тэжээлийн хэрэгцээнд тохируулан хэрэглэнэ.
• Бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, хугацааг мэдсэнээр гэр бүлийнхээ хэрэгцээнд шинэ, чанартай бүтээгдэхүүн зөв сонгон хэрэглэх боломж бүрдэнэ.
• Хүнсний бүтээгдэхүүнийг хоол тэжээлийн хэрэгцээ, эрүүл мэндийн байдалдаа тохируулан зөв сонгон хэрэглэснээр таргалалт, зүрх судас болон хоол боловсруулах тогтолцоо, бодисын солилцооны өвчинд өртөхгүй байж чадна.
Шошгоны мэдээллийг хэрхэн ашиглах вэ?

1. “Найрлагыг бүрдүүлэгч зүйлийн жагсаалт” хэсгээс та бүтээгдэхүүний найрлаганд орсон бүх бодисын жагсаалттай танилцана.

2. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн ба хадгалах хугацаа нь 2 янзаар бичигддэг.
• Хэрэв 2 хугацаа бичигдсэн байвал эхнийх нь үйлдвэрлэсэн, дараагийнх нь хадгалалт дуусах хугацаа байна.

Хэрэв зөвхөн 1 хугацаа бичигдсэн байвал энэ нь үйлдвэрлэсэн хугацаа бөгөөд энэ тохиолдолд хадгалах хугацаа давхар бичигдсэн байна.

Like ·