НМХГ-ын цахим хуудаснаас:

НМХГ-ын Төв лаборатори хэвлэлийн бага хурал хийсэн байна.
Жилд дунджаар бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны болон ахуйн химийн бүтээгдэхүүн, эмнэлгийн дотоод халдварын шинжилгээ, хотын төвлөрсөн усан хангамжийн унд ахуйн цэвэр ус, төв цэвэрлэх байгууламжийн бохир ус, хот орчмын булаг шанд, гүний худгийн ус, хөрс, атмосферийн болон ажлын байрны агаарын нийт 30000 орчим сорьц шинжлэгддэг.
Тус лаборатори нь улсын байцаагчдын ирүүлсэн хяналтын дээжийг шинжлэхээс гадна итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагааныхаа хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч шинжилгээ хийдэг. 2014 онд 1021 аж ахуйн нэгжийн хүсэлтээр 8000 гаруй сорьцонд шинжилгээ хийж зөвлөн тусалсан байна. Лабораторид шинжлэгдэж байгаа сорилтын дүнгүүдэд хийсэн судалгаагаар стандартын шаардлагад нийцэхгүй гарч байгаа зарим эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээлж байна. Үүнд: Даршилсан болон нөөшилсөн бүтээгдэхүүнүүд(савлаж битүүмжилсэн төрөл бүрийн салатууд, чанаж, ариутгаж савласан махан хүнснүүд, түргэн хоолнууд, даршилсан ногоо, кимчи), кремтэй бүтээгдэхүүнүүд, гурилан бүтээгдэхүүн, хиаман бүтээгдэхүүн, савласан цэвэр ус, дотоодын үйлдвэрийн дарснууд болно. Мөн хуурамч архи илэрсэн. 12 сард цагдаагийн газрын хүсэлтээр хуурамч эсэхийг тогтолгохоор 4 төрлийн архи улсын байцаагчдаас шинжилгээнд ирүүлсэн. Эдгээрээс Сангийн далай нэрийн архи альдегидийн агууламж ихтэй, этилийн спиртийн агууламж заасан хэмжээнд хүрэхгүй гарсан. Хуурамч архи нь этилийн спиртийн агууламж заасан хэмжээнд хүрэхгүй, альдегид зэрэг хорт бичил хольцын агууламж өндөртэй байгаа бол, чанаргүй дарснууд нь мөн л спиртийн агууламж шошгон дээр заасан хэмжээнээс доогуур гарч байна.
Бусад хүнсний бүтээгдэхүүний тухайд нянгийн бохирдол ихтэй, химийн үзүүүлэлтийн тухайд гурилан бүтээгдэхүүнүүд тослог, хүчиллэг, харин хиаман бүтээгдэхүүнүүдэд чийг, нитрит, савласан цэвэр усанд нитрат, нитрит өндөр илрэх тохиолдол байна.

995605_1523421454595153_3931952782017711220_n

10923478_1523421451261820_7643295869354640322_n

10930128_1523421441261821_6801339618348683024_n