МУ-ын Тэргүүн хатагтай Х.Болормаа Багануур дүүрэгт ажиллалаа

10933939_791576280879138_1987679715310034830_nМУ-ын Тэргүүн хадагтай Х.Болормаа  сүүлийн үед Монголд төдийгүй дэлхий дахинд эрс нэмэгдэж  байгаа  хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хорт хавдартай тэмцэхэд шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид, олон нийтийн анхаарлыг хандуулах, энэ талын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг, туслалцаа, оролцоог бий болгох зорилгоор  “Итгэл” Хавдаргүй Монгол үндэсний санг байгуулсан. Сангийн үйл ажиллагааны хүрээнд 2015 оны 1-р сарын 19-ний өдөр МУ-ын тэргүүн хадагтай Х.Болормаа  Багануур  дүүрэгт ирж хөнгөвчлөх эмчилгээний өрөөний нээлтэнд оролцлоо. Хөнгөвчлөх эмчилгээний өрөө нь олон улсын стандарт шаардлагад нийцсэн бөгөөд хагас автомат ор,  эмийн шүүгээ, хөргөгч,  хяналтын дэлгэц, тэргэнцэр суудаг хөтөвч, хүчилтөрөгчийн аппарат,  гуурс, даралтын  аппарат зэрэг  тоног төхөөрөмжөөр  тоноглогдсон  байна.hadagtai Нийслэлийн хэмжээнд хавдар өвчнийг эмчлэх бүрэн тоноглогдсон эмчилгээний өрөө тасалгаа тэр бүр хүрэлцээтэй байдаггүй. Харин манай дүүрэгт “Итгэл”  Хавдаргүй монгол сангийн санхүүжилтээр олон улсын стандарт шаарлагад нийцсэн хөнгөвчлөх эмчилгээний өрөө байгуулагдаж хорт хавдраар өвдсөн иргэд тав тухтай эмчилгээ үйлчилгээгээ хийлгэх бүхий л боломж бүрдээд  байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.