Багануур дүүрэг хот болохоор иргэдийнхээ санал асуулгыг явуулах гэж байна

A 5 9-4a

Багануур дүүрэг хот болон хөгжих боломжтой хэмээн иргэд үзэж 2006 онд бүх нийтийн санал асуулгыг ч явуулж байсан түүхтэй. Энэ нь ч улс төрчдийн сонгуулийн гол шоу болж “Бие даасан хот” болгоно хэмээн амласаар олон жилийг үзсэн. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга, НИТХ 2020 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг УИХ-аар батлуулж чадсанаар Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагаа хөтөлбөрийн томоохон заалт хэрэгжих боломж бүрдэн Багануур дүүргийг хот болгон хөгжүүлэх “Хотын үндсэн дүрэм”-ийг боловсруулж 11 дүгээр сарын 19-нд дүүргийн иргэдээр нээлттэй хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өөрийн биеэр ирж оролцож хотынхоо үндсэн дүрмийг иргэдээрээ бүтэн сар хэлэлцүүлэн, иргэдийн саналыг дүрмэндээ тусгахыг үүрэг болгосон. Энэ дагуу дүүргийн бүхий л хороод, томоохон байгууллага аж ахуйн нэгжүүд, иргэдээрээ нээлттэй хэлэлцүүлэн хотын дүрмийн төсөлд иргэдийн саналыг бүрэн тусгалаа. 2015 онд дүүрэг маань хот болон хөгжих боломж ийн бүрдэж байна. Энэ ажлын хүрээнд 2015 оны 1-р сарын 21,22-ны өдрүүдэд иргэдийн санал асуулга явуулхаар боллоо. Саналаа өглөөний 07:30-аас оройн 20:00 хүртэл хүртэл өөрийн харъяа хороондоо очиж өгөх юм байна. Дүүргээ хот болгон хөгжүүлэхэд иргэн таны санал хамгаас чухал учраас идэвхтэй оролцоорой.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.