Аж ахуйн нэгжүүд дотоод хяналттай болно

dotood hynaltАж ахуйн нэгж байгууллага бүр дотоод хяналтыг нэвтрүүлснээр амжилтад хүрч болох талаарх сургалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас  явуулах гэж байна. Сургалтад Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв, Булган зэрэг төвийн бүсийн аймгийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа алба, агентлагууд оролцох юм. Сургалтад оролцогчдод байгууллагын дотоод хяналтыг амжилттай хэрэгжүүлсэн БНСУ, Австрали зэрэг орны туршлагаас танилцуулахын дээр “Бороо гоулд” ХХК-ийн дотоод хяналттай танилцах боломжийг олгох ажээ. Одоогоор манай улсад байгууллага бүр өөрийн гэсэн дүрэм журмыг боловсруулсан байдаг ч дотоод хяналтын нэгдсэн баримт бичиг хараахан бий болоогүй. Тиймээс сургалтад оролцогчдоос дотоод хяналтын журмын төсөлд санал авах юм байна. Сургалт тавдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт болно.

Comments are closed.