Мал, амьтны гоц халдварт галзуу өвчин сүүлийн үед олонтаа гарах болжээ

48833_92120ОБЕГ-аас мэдээлснээр зургаан аймгийн есөн сумын нутагт галзуу өвчний есөн тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Өнгөрсөн бямба гаригт гэхэд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын дөрөвдүгээр багийн нутаг Ямаалдай гэдэг газар нутаглаж буй малчин С-ийн ямаа галзуугаар өвчилж, 21 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Он гарахаас өмнө галзуу өвчин гарч, хязгаарлалтын дэглэм нь үргэлжилж буй газрууд цөөнгүй байгаа гэнэ. Тухайлбал, өнгөрсөн оны 12-р сарын 25-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын нэгдүгээр багийн нутаг Г-ийн 2 үхэр галзуугаар өвчилж, 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа юм. Мөн Төв аймгийн Баянцогт сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан сум, Увс аймгийн Улаангом сум, Төв аймгийн Алтанбулаг сум, Өвөрхангай аймгийн Тарагт сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд хязгаарлалтын дэглэм тогтоожээ.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.