ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ зөвлөмж

10931142_1520460018224630_4822646688369062277_nУдахгүй болох Сар шинийн баяртай холбогдуулан дүүргийн иргэд та бүхнийг хоол хүнсээ зөв сонгон хэрэглэж, улмаар хоолны хордлого, хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх талаар дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
• Та хүнсээ сонгохдоо тухайн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан талаарх мэргэжлийн байгууллагаас олгосон шинжилгээний дүгнэлтийн бичгийг үзэж худалдан авалт хийх
• Түргэн гэмтэх бүтээгдэхүүн /мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүн, загас, өндөг, майонез, бүх төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүн, бялуу, нарийн боов зэрэг/-ийг хадгалалтын зохих горимд буюу хөргөгч, хөргүүрт хадгалж байгаагаас сонголтоо хийх
• Бүтээгдэхүүний хаяг шошгололтод хадгалах хугацаа, нөхцөл, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, жин, орц, хэрэглэх заавар, үйдвэрлэсэн байгууллагын нэр, хаяг бүрэн бичигдсэн эсэхийг сайтар анхаарах Ингэснээр та хуурамч болон чанаргүй бүтээгдэхүүн худалдан авахаас сэргийлэгдэнэ.
• Үйлдвэрлэсэн он, сар, өдрийг тэмдэглээгүй, бүдгэрч арилсан, бүтээгдэхүүний хэлбэр хэмжээ, өнгө үнэр өөрчлөгдсөн, хадгалах хэм зөрчигдсөн болон хэзээ хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хаяг шошгогүй, гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн бууз, банш, ааруул тос, хэвийн боов, даршилсан ногоог худалдан авахгүй байх
• Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд /ил задгай газар, гэрийн нөхцөлд/ болон ажлын байрны цэвэрлэгээ, эмх цэгц, зохион байгуулалт, үйлчилгээний соёл хангалтгүй байгаа худалдаа, үйлчилгээний газруудад үйлчлүүлэхгүй байх нь зүйтэй юм.

10346306_1520460034891295_2941528154224989621_n

10393987_1520460051557960_3355514274928501348_n

10924789_1520460068224625_8200348540859525565_n

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.