Цагдаагийн хэлтэс, хороодтой хамтран ажиллаа

Нийслэлийн Цагдаагийн Газрын 2014.05.27-ны 9а/760 тоот албан бичгээр ирүүлсэн хамтран ажиллах чиглэлийн дагуу төлөвлөгөө гарган ажилласнаар дүүргийн хэмжээнд 9 иргэнд түүхий эд дамжуулан борлуулах итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үнэмлэх, тэмдэг авахуулсан байна.
Зам зуурын хойд талын цайны газарт 6 иргэн ажиллаж байсанд татварын хуулийг таниулснаар 5 иргэнээс 104,0 мянган төгрөгийн татварыг төсөвт оруулсан байна.
Дүүргийн дотор такси үйлчилгээ эрхэлдэг 78 иргэний бүртгэл авч иргэнтэй уулзаж хуулийг сурталчилснаар 58 татвар төлөгчийг шинээр бүртгэж, 584,0 мянган төгрөгийн орлого хураан орон нутгийн төсөвт оруулсан.
Захирамжийн хугацаанд 85 татвар төлөгчийн 3500,7 мянган төгрөгийн АТӨЯХАТ, 49 татвар төлөгчийн 200,4 мянган төгрөгийн агаарын бохирдлын төлбөр төвлөрсөн байна.
Дүүргийн хэмжээнд газраа өмчилсөн иргэдийн нийт 5 хорооны 1784 иргэний ногдлыг нэгтгэж газрын үл хөдлөх хөрөнгийн татварыг хураан барагдуулахаар хороодын хэсгийн ахлагч нартай хамтран ажиллаж байна.
Хамтарч ажилласан 20 хоногийн хугацаанд 168 газар өмчлөгчөөс 528,2 мянган төгрөгийн төлбөрийг хураасанаас 393,8 сянган төгрөг нь урд оны дутуу төлөлтийг барагдуулсан амжилттай ажилласан байна.