Татвар тєлєгчидтэй уулзаж, санал бодлоо солилцлоо.

Дүүргийн Засаг дарга, татварын хэлтсийн дарга, аж ахуйн нэгж хариуцсан байцаагч нар хамгийн их өртэй 4 аж ахуйн нэгжийн ажлын байранд очиж, захирал, нягтлан бодогч нартай уулзаж, өрөө төлөх талаар ярилцаж, санал бодлоо солилцсон байна.
Монгол улсын иргэнд газар өмчлөх тухай хуулийн дагуу газар өмчлөн авсан 2263 иргэнд 1721,6 мянган төгрөгийн татвар ногдуулаад байна.Энэхүү ажлын хүрээнд шинээр 506 иргэнийг татвар төлөгчөөр бүртгэж, газрын үл хөдлөх хөрөнгийн татварыг хурааж барагдуулахаар хороодын хэсгийн ахлагч нартай хамтран ажиллаж байна.