Хүнсний ногоо, жимсны худалдаалалт

10846096_1507132972890668_3521978213567815040_nУргамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг худалдаалалтын явц дахь хяналтыг хийхдээ доорхи зүйлсийн анхаарна. Үүнд:
1. Жимс, жимсгэнэ, төмс, хүнсний ногоо хадгалах агуулах, худалдаалж байгаа цэгийн температур, чийгшил шаардлага хангасан эсэхийг хянаж, өдөр тутмын бүртгэл хөтлөлт хийсэн байна.
2. Худалдаалж байгаа бүтээгдэхүүнүүд чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан талаар итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн сорилын дүнтэй байна.
3. Лабораторийн шинжилгээний чанар, аюулгүй байдлын үзүүлэлтэнд ургамлын хортон шавьж, өвчин, хими, хүнд металл, нян судлалын шинжилгээний дүн байна. Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн нь:
-Шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан газрын нэр тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байгаа газрын нэртэй тохирч байна.
– Шинжлүүлсэн бүтээгдэхүүний нэр нийлүүлсэн, худалдаалж байгаа бүтээгдэхүүнтэй тохирч байна.
-Шинжилсэн үзүүлэлтүүд шаардлагатай нийцэж байна. Шинжилгээний дүн Шаардлагаас /хэмжих нэгж/ илүү байвал уг бүтээгдэхүүн тухайн үзүүлэлтээр тэнцэхгүй байна. Жишээ нь:
Шинжилгээний аргын стандарт Шинжилсэн үзүүлэлт Шаардлага, хэмжих нэгж Үр дүн
MNS 2782-79 Хөнөөлт шавьж Хөнөөлт шавьж илрэхгүй Жимсний улаан хачигийн өндөг амьд хэлбэрээр 10 ш илэрсэн
Масс детектортой хийн хроматографийн арга ЭАХХСЛ.5.4.19 Дельтаметрин мг/кг
Фенвалерате мг/кг 0.2мг/кг /алим/
5мг/кг 0.01мг/кг
0.5мг/кг
Лабораторийн сорилын дүнгээр шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг “Хүнсний бүтээгдэхүүнийг буцаан болон татан авах, устгах журам”-ын дагуу сүлжээнээсээ буцаан авах, эсвэл мэргжэлийн хяналтын байгууллагад мэдэгдэж устгах хүртэл арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
4. Худалдаалалтын явцад гарсан хог хаягдал, муудсан жимс, ногоог цаг тухайд нь зайлуулж байна.
5. Үзэм, чавга гэх мэт хатаасан жимс нь эрүүл ахуйн шаардлага хангасан байранд савалсан, хаяг шошгын шаардлага хангасан, шинжилгээнд хамрагдсан сорилын дүнтэй бүтээгдэхүүнийг худалдаална. Дээрх шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг худалдаалахгүй.
6. Мал амьтан, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөх бүртгэлийг хөтөлж, дотоод хяналтын төлөвлөгөөний дагуу хяналтыг зохион байгуулна.

10868300_1507133022890663_972043470662798661_n