Бялуу үйлдвэрлэгч нарт

10689642_1507136182890347_627724949515014603_nБялуу үйлдвэрлэгч нарт: Мэргэжлийн хяналтын байгууллагын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай, “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Ариун цэврийн тухай” хуулиуд, “Бялууны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт” болон стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор бялууны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд 1.4 кодтой “Кремтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар хийсэн шалгалтын дүнг үндэслэн дараах зөвлөгөөг өгч байна. Үүнд:
1. Бялууны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт бодисыг импортлохдоо “Хүнсний тухай” хуулийн 11 дүгээр зүйл, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д заасан шаардлагуудыг хангах;
2. Бялууны төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүх үе шатанд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3 дахь заалтыг үндэслэн эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлуудыг нэвтрүүлэх, Засгийн газрын 2011 оны 305 дугаар тогтоолоор батлагдсан “Бялууны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг мөрдөж ажиллах;
3. Хүнсний үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний нэмэлт бодис болон найрлагандаа хүнсний нэмэлт бодис агуулсан түүхий эд, бүтээгдэхүүний сонгож авахдаа тухайн нэмэлт бодисууд нь “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт” MNS САС 192 стандартад тусгагдсан эсэх, зориулалт нь хүнсний ангилалаар зөвшөөрөгдсөн эсэхийг шалгах, жор орцын нормд тусгах;
4. Хүнсний нэмэлт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт” MNS САС 192 стандартын шаардлагыг хангаж буй эсэх, зарцуулалтын байдалд хяналт тавьж, бүртгэл хөтлөх;
5. Бялууны амтлаг кремийг -180С-с багагүй температурт хадгалж, температурын горим, хадгалах хугацааг тогтмол хянан, бүртгэл хөтөлж, үйлдвэрлэлд хэрэглэхийн өмнө шошгон дээр заасан горимын дагуу гэсгээх, хүнсний нэмэлт бодис, түүхий эдийг шошгон дээр заасан нөхцөл, шаардлагын дагуу шошгожуулан хадгалах;
6. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн заавар, жор орцын норм, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх журмын мөрдөлтөнд хяналт тавьж бүртгэл хөтлөх;
7. Бэлэн бүтээгдэхүүнийг “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу шошголох;
8. “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн Сайдын 2013 оны А/98 дугаар тушаалаар батлагдсан “Мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журам”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 79 дүгээр тушаалаар батлагдсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, бүртгэл хөтлөх аргачлал”-ын дагуу бүртгэл хөтлөх;
9. Хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авахдаа Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-ыг мөрдлөг болгох, буцаан авсан, устгасан бүтээгдэхүүний бүртгэл хөтлөх;
10. Ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд заасан хугацаанд хамруулах, магадлагаа гаргуулж хяналт тавих;
11. Суулгалт өвчин, арьсны идээт үрэвсэл, ил ба далд шархтай ажилтанг ажлаас чөлөөлж, эрүүлжүүлэх, эргэж ажилдаа ороход нь эрүүл мэндийн шинжилгээнд хамруулах;
12. Ажиллагсдад эрүүл ахуйн дадал хэвшилийн талаарх мэдлэгийг олгож, үйлдвэрлэлд чанд мөрдүүлэх;
13. Бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэн хадгалж, худалдааны сүлжээнд гаргах өдрийн огноог үйлдвэрлэсэн огноо мэтээр шошгонд бичихийг хориглох;
14. Дотоод хяналтын журмыг Засгийн газрын 2014 оны 157 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч
дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам”-д нийцүүлж, түүний хэрэгжилтэнд хяналт тавин ажиллах, тайланг тогтоосон хугацаанд нь харъяа дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст ирүүлэх нь зүйтэй.

10846036_1507136169557015_8455187532581337202_n

10850144_1507136219557010_2056380819968892132_n