Хөдөлмөрийн харилцааны асуудалд дэвшилт гаргана

20141209_135412

Багануур дүүргийн Засаг даргын тамгын газар, ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, үйлдвэрчний эвлэлийн холбоодын удирдлагууд  2015, 2016 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Дүүргийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны асуудал, нийгмийн хамгааллын үйлчилгээг шийдвэрлэх зорилгоор энэхүү хэлэлцээрийг байгуулж байна. Хэлэлцээр байгуулсанаар МУ-ын “хөдөлмөрийн тухай” хууль, “ХАБЭА”-н тухай хууль тогтоомж болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм журам, тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтэнд хяналт тавих, Аж ахуйн нэгж, байгууллагуудад ХАБЭА-н зөвлөлийг баайгуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ”-ний тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах, дүүргийн “Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороо”-г шинэчлэн байгуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байр шинээр бий болгох бодлого бариж ажиллах ба ажилгүйдлийн түвшинг өмнөх оны гүйцэтгэлээс бууруулах, Ажилгүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор тэдний санал санаачлагад тулгуурлан дэмжлэг үзүүлж ажиллах, ажил олгогч эзэд, ажилтны төлөөллийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрх ашгийг сэргээх, сайн түншлэлийн механизмыг бий болгох зэрэг хөдөлмөрийн харилцааны асуудлуудад дэвшилт гархуйц ажлыг хэрэгжүүлэх юм байна. Харин талууд хэлэлцээрийн заалтуудыг хугацаанд нь биелүүлж, явц үр дүнг  хамтран хэлэлцэж ажиллах нээ.

Leave a Reply