Шинэ жилийн баяртай холбоотой зөвлөмж

ssШинэ жилийн баяртай холбогдуулан пиротехникийн хэрэгслийн хэрэглээтэй холбогдуулан НМХГ, НОБГ -аас дараах зөвлөмжийг хүргэж байна.
• Нийслэлийн нутаг дэвсгэрт соёл урлаг, худалдаа, үзвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн барилга, байгууламжид пиротехникийн хэрэгсэл ашиглан салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулахгүй байх
• Сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй зориулалтын гэрлэн чимэглэлээр чимж, хүчдэл дамжуулах утсыг дүрмийн дагуу холболт хийх
• Цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа шатамхай /цаас,саа,хөвөн г.м/ зүйл дээр хаяхгүй байх
• Оргилуурт гэрэл, тэсрэх бодист динамит нь 25 секунд ажиллаад нэг метр 60 см-ийн өндөрт гэрэл цацруулдаг. Ингэсний дараа суурийн чөлөөт шаталт нь зургаан секунд орчим үргэлжилдэг тул уг бүтээгдэхүүнийг өрөө, тасалгаанд хэрэглэхгүй байх
• Сүлд модны ойролцоо шатах материалыг байршуулахгүй байх
• Цахилгаан ашиглалтын дүрмийг мөрдөж, эвдрэл гэмтэлтэй зориулалтын бус цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх
• Байгууллага, гэрийнхээ дотор, гадна талын гэрлэн чимэглэлийг дүрмийн дагуу угсарч ашиглах
• Объектын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж хариуцлагатай эргүүл жижүүрийг томилон үүрэг гүйцэтгэлд нь хяналт тавих
• Гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг стандартын дагуу бүрдүүлж бэлэн байдлыг хангах
• Авралтын зам гарцуудыг чөлөөтэй байлгаж, гарцыг багасгах, хааж түгжихийг хатуу хориглохыг НОБГ-аас анхаарууллаа.

Leave a Reply