Эрсдэлгүй ажиллахыг зөвлөж байна

10801926_1498893973714568_6846559126173979382_nТун удахгүй шинэ жил болох нь ээ. Багануур дүүргийн хэмжээнд баярын арга хэмжээ, хүлээн авалт зохион байгуулах хоол үйлдвэрлэл, үйлчилгээний /ресторан, баар, кафе/ газрууд үйл ажиллагаандаа дараахь асуудлуудыг анхаарч эрсдэлгүй ажиллан Их орлого олохыг зөвлөж байна. Үүнд:
– Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 тоот тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын дагуу өөрийн үйл ажиллагаанд дотоодын журмынхаа дагуу дотоодын хяналтаа эрчимжүүлээрэй. Энэ нь танай газрыг аливаа зөрчил эрсдлээс урьдчилан сэргийлнэ.
– Олон хүнд хүртээх Хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн үеийн дэглэм, нормативаа мөрдөх, хүнсний бүтээгдэхүүний ЧАНАР аюулгүйн баталгаажилтийг хангаж, лабораторийн сорьцын дүн гаргуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь үйлчлүүлэгч нарыг тань хордлого халдвараас урьдчилан сэргийлнэ.
-Түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүний хүлээн авалт, тээвэрлэлт, хадгалалтанд онцгой анхаарах нь таны үйлчлүүлэгч нарт чанартай бүтээгдэхүүн гарган хүргэхэд нь сайнаар нөлөөлнө.
– Түүхий эдийг гаднаас хүлээн авч, хадгалах ажлын байр /агуулах/, бүтээгдэхүүнд анхны ажиллагаа хийх ажлын байр /бэлтгэлийн өрөө/-ыг шаардлага хангасан түвшинд төрөлжүүлэн цэгцлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дэглэм, хугацааг баримтлан хадгалж хэвших танай үйлчилгээний цаг хугацааг хэмнэнэ;
– Хүлээн авалтын хоолны цэсийн дагуу хоол тус бүрд технологийн карт гарган баталгаажуулж, хоол үйлдвэрлэлийн технологийн горимыг чанд мөрдөн, бэлэн болсон бүтээгдэхүүн, хоолноос дээж авч, он, сар, өдөр, хоол үйлдвэрлэсэн тогоочийн нэрийг тусгай бүртгэлд бүртгэж, +4+6 хэмтэй хөргөх төхөөрөмжинд хадгалж, 48 цагийн дараа устгаж, бүртгэл хөтөлж ажиллаарай. Энэ нь таны бизнесийн нэр төрийг хамгаалж баталгаа болно.
– Хоол, хүнстэй харьцагчид /тогооч, зөөгч, бармен зэрэг/ хувийн ариун цэврийг дээд зэргээр сахиж, гараа /хүнстэй харьцах үйл ажиллагааны эхэнд, бие засах газарт орсны дараа нэн даруй, хүнсний түүхий эд болон аливаа бохир материалтай харьцсаны дараа/ тогтмол угааж байх, байгууллагын зүгээс ажилчдын гараа угааж, халдваргүйжүүлэх нөхцөл боломжийг бүрэн хангах, ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамруулж, эрүүл хүн ажиллуулах /Хүлээн авалтын үед гэрээгээр, түр хугацаагаар ажилладаг тогооч, зөөгч нарт хатуу анхаарах/ нь танай үйлчилгээний аюулгүй байдал тань бүрэн хангагдана гэсэн үг;
– Хоол үйлдвэрлэлийн болон үйлчилгээний танхимын цэвэрлэгээ, үйлчилгээг 2 цаг тутам хийж хэвших, ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын зохих норм дүрмийн дагуу хийлгэвэл үйлчилгээний орчин улам сайхан болж ТАНАЙ үйлчлүүлэгч сэтгэл ханамж 100 хувь байх болно.
Танай хамт олонд Шинэ жилийн баярын мэнд хүргэж АМЖИЛТ хүсье.
Зөвлөмжийг хэрэгжүүлэн эрсдэл хордлогогүй сайн ажиллаж Их орлого олно гэдэгт итгэлтэй байна.

НМХГ-ын Багануур дүүрэг дэх МХХ-ийн хамт олноос

Leave a Reply