“Тамхины хяналтын тухай” хуулийг зөрчсөн албан тушаалтан, иргэнд торгууль ноогдууллаа.

10915_610_350Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан “Тамхины хяналтын тухай” хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх тухай, Багануур дүүргийн Засаг даргын “худалдаа, үйлчилгээний газруудад тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах” удирдамжийн хүрээнд Монгол Улсын “Тамхины хяналтын тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай”, “Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай” хуулиуд, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 198 дугаар тогтоолын холбогдох заалтуудын хэрэгжилтийн байдалд хамтарсан хяналтыг өнгөрсөн 7 хоногт хийлээ. Шалгалтанд 5 хүнсний дэлгүүр, 7 хүнсний мухлаг, 4 хоол үйлдвэрлэлийн газар хамрагдлаа.

            Хяналт шалгалтаар 3-р хороо, 30-р байрны “Зэгстэй” хүнсний мухлагт 4 нэр төрлийн 18 хайрцаг, задгайгаар 24 ширхэг тамхийг зарж байсан, 5-р хороо, “Найман Наран” ХХК-ий хүнсний дэлгүүр нь 69 хайрцаг тамхи худалдаалж байсан зөрчлийг илрүүлж шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу 1 албан тушаалтан, 1 иргэнд “Тамхины хяналтын тухай” хуулийн 2 дугаар бүлгийн 6 дугаар зүйлийн 6.7.14 дэх заалтийн дагуу худалдаалж байсан 69 хайрцаг нийт 153050 төгрөгийн тамхийг улсын байцаагчийн актаар хураан авч, 1454,0 мянган торгуулийн арга хэмжээг авч, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллав.

“Тамхины хяналтын тухай” хууль, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 198 дугаар тогтоолын холбогдох заалтуудын хэрэгжилт 85%-тай байна.

Comments Closed

Comments are closed.