Хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх дугуйлантай боллоо

Still0531_00010Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр “Багануур” ХК дүүргийнхээ хүүхэд багачууддаа томоохон бэлэг барьлаа. Австри улсын “Юнимат” брэндийн хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх, сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх сургалтын иж бүрэн кабинетийг “Багануур” ХК нь “Уурхайчин” спорт цогцолборыг түшиглэн байгууллаа. Энэхүү кабинетад нэг ээлжиндээ 15 хүүхэд хичээллэх боломжтой бөгөөд олон үйлдэлт токарийн машинаар тоноглогдсон байна. Хүүхдийн сургалтын орчныг маш таатайгаар бүрдүүлснээс гадна аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байна. Эхний ээлжинд “Багануур” ХК-ний ажилтан албан хаагчдын хүүхдийг дугуйланд хамруулж байгаа бөгөөд цаашид дүүргийнхээ энэ дугуйланд суралцах хүсэлтэй хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөж байна. Өнөөдрийн дугуйлангийн нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга М.гончигжав, Багануур ХК-ний гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн дарга Ц.Цогзолмаа болон хүүхдийн байгууллагын дарга удирдлагууд оролцлоо. Дугуйлангийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хүүхдүүдийг өргөнөөр хамруулах тал дээр “Багануур” ХК, хүүхдийн байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийллээ.  нийт хүүхдүүд суралцах боломжтой юм байна.

Still0531_00011

Comments Closed

Comments are closed.