2013.05.28-ны өдрийн Дүүргийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг даалгавар

IMG_0084Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгавар

1. Нийслэлийн тохижилтын нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хамтран оролцохоор “Санамж бичиг” байгуулсан томоохон аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг Ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан ажлуудад үр өгөөжтэй зарцуулж, үр дүнг тооцох ажлыг  Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хамтран эхлүүлж гүйцэтгэх. ТХҮХ

2. Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс хүүхдийн зуслангуудын бэлтгэлийг Мэргэжлийн хяналтын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар зэрэг холбогдох байгууллагуудыг оролцуулан газар дээр нь шалгаж зөвшөөрөл олгох.

 НХХэлтэс, ХГБХТөв, МХХ

3. Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөс өмнө нутаг дэвсгэрийнхээ усан оргилуур, усалгааны системүүдийг бүрэн ашиглалтад оруулсан байх. Хүүхдийн тоглоомын талбайнуудыг засаж сайжруулах.

 ТХҮХ, Авто-жим НӨҮГ

4. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн үзлэг, тооллогод хамрагдаагүй тээврийн хэрэгслийг эзэмшигчдэд хариуцлага ногдуулах, замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах зэрэг арга хэмжээг нийслэлийн Замын цагдаагийн газар ойрын өдрүүдэд авч хэрэгжүүлэх.

Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн тасаг

5. Нийслэлийн өмчийн эзэмшил газруудад нийслэлийн Өмчийн харилцааны газар тэмдэглэгээ байршуулах.                                      ТХҮХ, Авто-жим НӨҮГ, Багануур- Ус НӨҮГ

 

6. Нийслэлийн нутаг дэвсгэрт мал, амьтдын халдварт өвчин тархахаас сэргийлэх ажлын хүрээнд гэрийн тэжээвэр мал, амьтдыг суурьшлын бүсээс гаргах шийдвэрийг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, дүүргүүдийн Засаг дарга нар болон нийслэлийн Мал эмнэлэг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрууд хэрэгжүүлэх

 ТХҮХ, Мал эмнэлэгүүд

7. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргүүдийн ЗДТГ нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагуудыг камержуулах ажлыг цагдаагийн байгууллагын оролцоотойгоор хийж дуусгах.

ЗДТГ, Цагдаагийн хэлтэс

8. Хөрөнга оруулалтаар гүйцэтгэх  ажлын зураг, төсөв  хийх Засаг даргын орлогч О.Мөнхтулга

Дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгавар

  1. 1.    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярыг тохиолдуулан дүүргийн 1000 хүүхдэд бэлэг гардуулах, тодорхой хэмжээний зарим өрхүүдэд гэр авахад дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах .         Нийгмийн хөгжлийн хэлтэс
  2. 2.    2013 оны 06.14-06.16-ны хооронд ЕБС-н элсэлтийн шалгалт  явагдах тул бэлтгэл ажлыг хангах.                                                                         Боловсролын хэлтэс
  3. 3.     ОНХС-ийн санхүүжилтаар  хийгдэх хөрөнгө оруулалтын  ажлын тендерүүдийг хугацаанд нь зарлах                                                                         ХАААлба
  4. 4.    Хэрлэн голын дагуу их  цэвэрлэгээг зохион байгуулах  ТХҮХ, Хөдөлмөрийн хэлтэс
  5. 5.    Хүүхдийн баяраар худалдаа үйлчилгээ явуулах ААН, иргэд мэдэгдэж зөвшөөрөл олгох. ТХҮХэлтэс
  1. 6.     Тусгай сангийн санхүүжилтийн хуваарь гарган батлуулж мөрдөх  /  дараагийн шуурхайд танилцуулах/                                                                         СТСХ-ийн дарга Д.Халиун
  2. 7.    Орон сууцны дээврийн засварын ажлын судалгаа гаргаж засварын ажил хийх .ТХҮХэлтэс, СӨХ-үүд
  1. 8.    Тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн ААН байгууллагыг  шуурхайд танилцуулах. МХХ, Цагдаагийн хэлтэс
  1. 9.    Тохижилтын ажлыг хангалтгүй биелүүлсэн байгууллагуудад  хариуцлага тооцож шуурхайд танилцуулах.        ТХҮХ
  2. 10.  Мянганы зам дагуу  олгосон газар олголтын талаар танилцуулах  ӨГХАлба
  3. 11.  Эрүүл мэндийн салбар зөвлөлийн ажлын талаар танилцуулах  НХХ мэргэжилтэн Г.Гэрэлмаа
  1. 12.  Улсын баяр наадам болохтой холбогдуулан байгууллагууд төрийн одон, медалиар шагнуулах ажилтан, албан хаагчдын тодорхойлолт,материалыг Захиргаа хуулийн хэлтэст 06.10-ны дотор  ирүүлэх                                                                                                                                                                                   Байгууллага, ААН-ийн удирдлагууд

 

 

 

 

Жич: Нийслэл болон Дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн    тайланг 2013.06.06-ны өдрийн 15,00 цагаас өмнө Захиргаа хуулийн хэлтэст ирүүлнэ үү. Хугацаа хоцорсон тайланг авахгүй болохыг мэдэгдье

Захиргаа хуулийн хэлтэс

 

 

Comments Closed

Comments are closed.